Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна

Ц.Цэрэнбадам
2025/06/23

Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна

Хүний эрхийн Олон Улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүд, бусад голлох оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, НҮБ-ын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авах, хэрэгжилтийг хангуулахад хяналт тавих асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Монгол Улсаас ирэх долдугаар сард Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайлан хэлэлцүүлэг (UPR)-т үндэсний илтгэлээ хүргүүлж, 2025 оны 11 дүгээр сард хамгаалан хэлэлцүүлэхэд Монгол Улсын Их Хурлын оролцоог хангах асуудлыг хөндөв. Хэдийгээр тайлагнах үүрэг нь тухайн улсын Засгийн газрынх боловч үүнд тавих парламентын хяналт, оролцоо чухал хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байна.

Монгол Улсын Их Хурлаас Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрхийн олон улсын гэрээ, механизмын талаар уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын парламентын хүний эрхийн төлөөх хүчин чармайлтыг ихэд үнэлж байгаагаа онцоллоо. Хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлгээр
Монгол Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудад НҮБ-ийн хүний эрхийн механизм, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайлан хэлэлцүүлэг (UPR), Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц(CEDAW), түүний Хороог танилцуулж, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит тайлан хэлэлцүүлэг (UPR), Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Монгол Улсад гарсан ахиц дэвшил, сорилтуудыг тодорхойлж, парламентын тэргүүлэх чиглэлийг тодорхойлно.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд ОУПХ-ны төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл 140 гаруй хүн оролцож байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18