БОУАӨЯ, Даян дэлхийн газрын санаачилга (GLI20) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүллээ

О.Шүрэнцэцэг
2025/06/10

2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны төлөөлөл Даян дэлхийн газрын санаачилга (Global Land Initiative, GLI)-ын Гүйцэтгэх захирал доктор Мурали Туммаракудиг хүлээн авч уулзан, цөлжилт, доройтол, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.

• Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлээр чадавх бэхжүүлэх: “Land Academy” буюу нөхөн сэргээлтийн мэргэжилтэн бэлтгэх төв байгуулах, их, дээд сургуулиудад сургалтын хөтөлбөр нэвтрүүлэх.

• Хамтарсан төсөл, судалгаа: Хан Хэнтий, Говь-Алтай зэрэг бүс нутагт нөхөн сэргээлтийн загвар төсөл хэрэгжүүлэх, G20-ийн шинжээчдийн оролцоотой судалгаа хийх.

• Хууль эрх зүйн дэмжлэг: “Цөлжилттэй тэмцэх тухай хууль”-ийн төслийг боловсруулахад туршлага солилцох, хууль боловсруулагчдыг холбогдох сургалтад хамруулах.

• Бизнес ба иргэний нийгмийн дэмжлэг: Газрын нөхөн сэргээлтийн чиглэлээрх стартапуудыг олон улсын хөрөнгө оруулалт, сүлжээнд холбох, жижиг ТББ-ыг санхүүжилтэд хамруулах.

• Боловсрол ба залуусын оролцоо: “Загвар НҮБ” хуралдаан, гэрэл зургийн уралдаан хамтран зохион байгуулах, шилдэг оролцогчдод COP17-д оролцох боломж бүрдүүлэх.

• UNCCD COP17-ийн бэлтгэл: 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) -ын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Land Restoration Pavilion” үзэсгэлэн хамтран зохион байгуулах.

Доктор Мурали Туммаракуди нь өмнө нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-т ахлах мэргэжилтнээр ажиллаж, 35 гаруй орны газрын нөхөн сэргээлт, байгаль орчны менежментийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан туршлагатай.

Монгол Улсын газрын доройтлыг бууруулах, тогтвортой менежментэд суурилсан хамтын ажиллагааг эхлүүлэхээр хоёр тал бэлтгэл ажлаа эрчимжүүлэхээр тохиролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18