С.ОДОНТУЯА: ТАТВАРЫН НЭГ ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТӨӨ АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АЖИЛД ЗАРЦУУЛАХЫГ ААН-ҮҮДЭД УРИАЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2025/06/01

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах ажлыг үргэлжлүүлж байна. Угаарын хийг бууруулж, түлшний зарцуулалтыг багасгадаг төхөөрөмжийг нийтийн тээврийн автобус, дунд оврын машинд суурилуулан туршилт хийж, утааны ялгарал 46-90 хувиар буурсан үр дүн гарчээ. Одоо Улсын II, III эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн түргэн тусламж болон албаны машинууд, нийтийн тээврийн автобус нийлсэн 150 гаруй тээврийн хэрэгсэлд “Мега Мост”, “Эко майнинг” зэрэг компанийн утааны ялгарлыг бууруулдаг төхөөрөмжийг суурилуулахаар ажиллаж буй аж.

Энэ талаар БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяагаас тодрууллаа.

-Тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа агаарын бохирдлын 28.9 хувийг эзэлдэг. Машины утааг бууруулах ямар ажил хийж байна вэ?

-Манай Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнгөрсөн таван сарын хугацаанд нэлээдгүй ажлыг амжууллаа. Энэ хугацаанд нийтийн тээвэр болон бусад автомашинд утааг бууруулах төхөөрөмжүүдийг туршсан. Тухайлбал, Зорчигч тээвэр-V ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобусанд “Эко майнинг” ХХК-ийн төхөөрөмжийг суурилуулж, туршилт хийсэн. Туршилтын дараа Зорчигч тээвэр-V-аас тендер зарлаж, шалгарсан Эко майнинг ХХК-ийн төхөөрөмжийг 152 автобусанд суурилуулсан. Төхөөрөмж суурилуулснаас хойш түлшний хэрэглээ 25-30 хувиар буурч, сард 200 сая төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Энэ төхөөрөмжүүд олон улсад хэрэглэдэг, нэр хүндтэй, баталгааны гэрчилгээтэй учраас шууд туршилт хийж, хэмжилтээр үр дүнг нь тодорхойлсон. Бид тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааг бууруулахаар бүх талаар ажиллаж байна. Сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

-Утааны хэмжилтийг яаж хийж байгаа вэ?

-Экологийн цагдаагийн алба машины утаа хэмждэг багажтай болсон. Өвлийн улиралд айл өрхөөс гарч байгаа утаатай холилддог учраас хэмжилт хийхэд хүндрэлтэй байдаг. Харин одоо, дулааны улиралд хэмжилтийг илүү нарийн цаг минутаар нь хийж байна.

-Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд нэг ч төгрөг суугаагүй. Тиймээс бид аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр шийдэхээр идэвхтэй ажиллаж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд улсад төлөх татварынхаа нэг хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх зохицуулалттай. Энэ хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтөө Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд хандивлаж, агаарын бохирдлыг бууруулах ажилд хамтран ажиллахыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 12 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 12 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 13 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25