Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо

О.Шүрэнцэцэг
2025/06/16

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 7717 болжээ. Эдгээрээс 5807 нь эдгэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын 1212 нь гэрээр, 693 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. ХӨСҮТ-өөс өгч буй мэдээллээр зургаан хүн нас барж, таван хүн нэн хүнд эмчлүүлж байгаа юм байна.

Улаанбурхан өвчлөлийн нийт тохиолдлын 71,2 хувь нь вакциндаа хамрагдаагүй, 5 хувь нь вакцины нас болоогүй буюу 9-өөс доош сартай хүүхдүүд байна. Нас барсан 5 тохиолдлын 4 нь вакцины нас болоогүй 9 сараас доош настай хүүхэд байна.
Вакцин хийлгэх нас болоогүй хүүхдүүдээ улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд 6-8 сартай хүүхдүүдэд тус өвчний эсрэг вакциныг хийх шийдвэр гаргаад хэрэгжүүлж эхэллээ. Иймд харъяа өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын нэгжүүдээр вакцинаа хийлгэх боломжтой.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18