"20 жилийн настай БОРДЮР"

Ц.Цэрэнбадам
2025/06/16

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн бүх замыг чулуун бордюртай болгох зорилт тавьсан. Түүний энэ ажлыг олон нийт шүүмжлээд байгаа. Бордюрын асуудлаар хотын дарга дараах байр суурийг илэрхийлжээ. 

Улаанбаатар хот 2024 оныг хүртэл дотооддоо үйлдвэрлэсэн, чанарын шаардлага хангадаггүй Бордюр ашигладаг байсан. Муу чанарын бордюр нь 1-2 жилийн дараа халуун хүйтэн, бороо цас, давс бодис гээд олон сорилтыг давалгүй үйрч бутраад эвдэрчихдэг тул ойр ойрхон сольдог байв.

Бетоны орц найрлага буруу, цемент бетоны орц бага - бусад материал их, хувийн компани, хувь хүмүүс ямар ч хяналтгүй бетон эдлэл ихээр үйлдвэрлэж нийлүүлдэг байсан, намар орой үйлдвэрлэгдсэн бат бэхээ авч амжаагүй байхад нь талбай дээр суурилуулсан, өвөл давс бодис цацдаг боловч тухай бүр цэвэрлэхгүй нууханд удааснаас гэх мэт шалтгаануудын улмаас бордюрнууд үйрч бутарч жил болгон шахуу солихоос өөр аргагүй байсан.

Харин 2024 онд Нийслэл Улаанбаатар хот замын хашлагаа байгалийн чулуун бордюраар солих шийдвэр гаргаж өнөөх хотын дарга нь сонгуультай зэрэгцэн бордюр солих ажлыг эхлүүлэв. Энэ бордюрыг 20 түүнээс дээш жилийн хугацаанд солихгүй. Замын мэргэжилтнүүд 30-50 жилийн настай гэж хэлж байгаа. Жил ирэх тусам бордюрны тухай асуудал гарахгүй болно гэсэн үг.

Мөн энэ жилээс эхлэн хотын явган замыг байгалийн чулуугаар солих ажлыг эхлүүлээд байна. Үндэсний компаниудын гүйцэтгэж байгаа ажилд Нийслэлийн зүгээс аль болох тусалж дэмжиж ажиллаж байна. Хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөн зохицуулалт, ажлын дэс дараа график гээд асуудлууд үүсэж байгааг маш сайн ойлгож байгаа.

Бүтээн байгуулалтын хугацаа богинохон, урин дулаантай уралдаж 9 сард сургууль орохоос өмнө энэ хэдэн ажлуудаа хийгээд авбал хот минь өнгө нэмж, цэвэр цэмцгэр болно.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18