​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ

Ц.Цэрэнбадам
2025/06/15

Монголын Морьт харваачид Монгол Төрийн их наадмын нээлтэд  8 жил дараалан оролцож  түмэн олноо баясгаж, Монголын уламжлалт  морьт харваа, намнааг дэлхийд гайхуулж явсан 18 хурдан хүлгээ алдсан харамсалтай хэрэг гараад, нийгмийг цочроож байна.

Тэгвэл Монгол Улсын шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Сайнбуянгийн Амарсайхан  морьт харвааны тамирчидтай уулзаж, сэтгэлийн дэм болгон халиун, хүрэн халзан  зүсмийн хурдан удмын 2 морь бэлэглэжээ.

 Энэ тухай Монголын морьт харвааны багш Н.Алтанхуяг өөрийн цахим хуудаснаа нийтлэхдээ “ 18 хурдан хүлгээ алдсан бидний уй гашууг хуваалцаж хамгийн түрүүнд Монгол Улсын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан өөрийн биеэр хүрэлцэн ирж, бидэнд сэтгэлийн дэм болгон халиун, хүрэн халзан зүсмийн хурдан удмын хоёр морь бэлэглэлээ.

Монгол өв соёл, Монгол адууны эд хавыг түгээн дэлгэрүүлэх их үйлсийг маань дэмжиж сэтгэлийн дэм үзүүлсэн танд морьт харвааны хамт олныхоо өмнөөс, Монгол адууг хайрлаж бахархдаг хүн бүрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Дэлхийг тамгалсан Монгол морьдын төвөргөөн үл тасрах болтугай.

Бидэн дээр ирсэн Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханд танд гялайлаа. Монгол адууны босоо цагаан хийморь таныг үргэлж ивээх болтугай” гэжээ.



0
angry
0
care
0
haha
10
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18