ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ

Ц.Цэрэнбадам
2025/06/13

   Монгол Улсын хүн амын нас баралтын голлох шалтгаан болсон хавдар, цусны даралт ихсэх өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ХААН Банк эрүүл мэндийн салбарт хоёр томоохон аяныг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, сүүлийн 15 жилийн хугацаанд нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Энэ жилийн хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-тэй хамтран Дорноговь, Архангай аймагт өнгөрсөн хавар хэрэгжүүлж, орон нутгийн иргэдэд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, мэдээлэл зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээсэн юм.

Тэгвэл  “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ-тэй хамтран 2025 оны 6-р сарын 29-нөөс Орхон аймагт, 7-р сарын сүүлээр Булган аймаг болон Сэлэнгэ аймгийн Мандал суманд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Цусны даралт ихсэлтийн өвчлөлийн эрсдэл өндөртэйд тооцогддог эдгээр аймагт аяны багийн эмч нар ажиллахдаа иргэдэд үзлэг оношилгоо хийхээс гадна, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх юм.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд өнгөрсөн 8 жилийн хугацаанд аяны баг Монгол Улсын 21 аймгийг бүрэн тойрч, 1140 эмч мэргэжилтнийг чадавхжуулан 60,800 гаруй иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

ХААН Банк тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг 2007 онд байгуулснаас хойш нийгмийн бүхий л салбарт нийт 523 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлээд буй.

Хорт хавдар, цусны даралт ихсэлт зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга бол эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах явдал юм. Иймд та бүхнийг дараа дараагийн аянуудад идэвхтэй оролцож, үзлэг, оношилгоонд хамрагдан, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрүүл амьдралд хөтлөхийг ХААН Банк уриалж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18