УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ

Ц.Цэрэнбадам
2025/06/13

Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачилсан Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Анх 1998 онд батлагдаж, 2008 онд шинэчлэгдсэн тус хуульд тухайн үеийн нөхцөл байдал, хүн амын төвлөрөл багатай байршил зэргийг харгалзан хот байгуулалтыг ерөнхий төлөвлөлт, зураг төслийн түвшинд ерөнхий архитектурт төвлөрүүлэн шийдвэрлэх зохицуулалтыг хэрэгжүүлж ирсэн нь цаг үеийн шаардлага хангахаа больсон гэж үзсэнээ дурдсан юм. Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж зэрэг суурь дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгааг тэрбээр онцлон, энэ бүхний үр дагаварт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг тэмдэглэв.

 Тухайлбал, 5200 өрх, 16 мянга орчим хүн амтай Алтай хотхон, сургуулийн насны 3500 хүүхэдтэй Эрин, Хархорин зэрэг хотхон, 2000 өрх, 5794 хүн ам, сургуулийн насны 2000, цэцэрлэгийн насны 1000 орчим хүүхэдтэй Кинг Тауер хотхонуудад нэг ч сургууль, цэцэрлэг барьж байгуулаагүйг нэрлэв. Ийм жишээ олон байгааг тэрбээр өгүүлж, Үндэсний статистикын хорооны мэдээлэлд дурдсанаар 1000 өрх тутамд 18 хүртэлх насны 2600 хүүхэд, 250 өрх тутам зургаа хүртэлх буюу цэцэрлэгийн насны 400 орчим хүүхэд ноогдож байгааг тооцож, хэсэгчилсэн хот төлөвлөлтийг боловсруулах, батлуулахдаа сургууль, цэцэрлэгийг өрхийн тоотой шууд уялдуулж, зайлшгүй тооцож байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго тавьснаа танилцуулав. Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18