ЭМЯ: ХСҮТ-д хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо

Ц.Цэрэнбадам
2025/06/04

ХСҮТ-д хавдрын гол үйлчилгээнүүдийг хүлээгдэл чирэгдэлгүй болгох зорилт тавин ажиллаж туяа эмчилгээ, үйлчилгээг хүлээгдэлгүй болголоо. Туяа эмчилгээ үйлчилгээг зөвхөн ХСҮТ-д авах иргэд өмнө нь 1-2 сар хүлээж авдаг байсан бол өнөөдрийн байдлаар ХОЁР ӨДРИЙН ДОТОР үйлчилгээгээ авдаг болсныг, үүнийг дагаад эмч нарын гүйцэтгэлийн санхүүжилтээр нэмэлт цалин нэмэгдсэн тухай ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд ХСҮТ-д үүсээд байгаа тусламж үйлчилгээний төвлөрлийг нэн тэргүүнд сааруулахад онцгой анхаарч өнөөдөр /2025.06.03/ ХСҮТ-д зургаа дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд хими бай эмчилгээний хүлээгдлийг арилгана хэмээн зарлав. Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулахдаа орон даяар хэрэгжүүлэх бөгөөд аймаг дүүргүүдийн эмнэлгүүд дээр тус үйлчилгээг үзүүлэх замаар иргэдэд ойртуулах юм. ХСҮТ-ийн захирал М.Адилсайханы хэлснээр “Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулах ажлыг хийхэд нэг сарын хугацаа хангалттай” гэлээ.

Өглөөний 10:00 цагаас эхлэн ХСҮТ-д эрүүл мэндийн сайдаар ахлуулсан баг ажиллан иргэд үйлчлүүлэгчдийн саналыг сонсож, цаг авах үйлчилгээний хэрэгжилт, гүйцэтгэлийн санхүүжилт, ЭМДС, 4 дүгээр эмнэлгийн барилга, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын нөхцөл байдал зэрэг олон асуудлын хүрээнд санал солилцон, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18