Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй

Ц.Цэрэнбадам
2025/06/03

Өнгөрсөн шөнө чуулганы хуралдаанаар (04:00 цагт) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх санал асуулгад оролцсон УИХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжилгүй, тэрбээр огцорлоо. 

Тэрбээр чуулганыг орхихоос өмнө хэлсэн үгэндээ "Өнөөдөр миний бие болон хамтарсан ЗГ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо.  Эх орон ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. 

Намайг дэмжиж итгэл хүлээлгэсэн МАН-ын нөхдөдөө талархлаа. 

Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт талархлаа. Мөн УИХ-ын эрхэм гишүүдэд талархаж байна. 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламент бүрдүүлэх, хамтарсан ЗГ-ыг байгуулж олон жил гацсан төслүүдийг урагшлуулахад улс төрийн манлайлал үзүүлж хамтран ажилласан АН-ын гишүүд, дарга Л.Ган-Төмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дараагийн Ерөнхий сайдын үйл хэрэгт амжилт хүсье. Түүний амжилт бол монголчууд бидний хамтын амжилт учраас бүх талаар нь дэмжиж хамтран ажиллах болно. Намайг дэмжсээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа, ил тод нээлттэй нийгмийн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн, ардчилсан нийгмийн ирээдүй болсон залуустаа талархаж байна.

Надад итгэж, үзэл санаа нэгдэн хамт байгаа эрхэм гишүүддээ баярлалаа. Өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ. Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан засаглалын парламент мөнхөд орших болтугай. Баярлалаа" гэв.



12
angry
2
care
7
haha
24
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18