Сонгинохайрхан дүүрэг “Монгол хүүхдүүд-2025” арга хэмжээ зохион байгууллаа

О.Шүрэнцэцэг
2025/06/01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд хүүхэд багачууд гэр бүлтэйгээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Монгол хүүхдүүд-2025” арга хэмжээ болж байна.

Уг арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын хүүхэд, залуучуудын театр, дүүргийн цагдаагийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага, биеийн тамир спортын хороо, Жаргалант тосгоны соёлын ордон, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, боловсролын хэлтэс, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, онцгой байдлын хэлтэс хамтран зохион байгуулж байна.

“Монгол хүүхдүүд-2025” арга хэмжээ хоёр үе шаттайгаар үргэлжлэх ба бага насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр өглөө 10:00-15:30 цаг хүртэл, өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр 16:00-19:15 цаг хүртэл болно. Арга хэмжээгээр хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ, үлгэрийн баатруудын үзүүлбэр, open mic зэрэг болно.

Мөн төрийн байгууллагуудын үйлчилгээ, задгай талбайн үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээллийг иргэдэд Улсын хүүхэд залуучуудын театрын гадна талбайд үзүүлж байна.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18