Энэ онд багтааж 60 цэцэрлэг, 85 сургууль ашиглалтад оруулна

О.Шүрэнцэцэг
2025/05/31

Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаархи Ерөнхий сайдын мэдээллийг сонсож хэлэлцлээ.

Сүүлийн жилүүдэд боловсролын санхүүжилт тогтвортой нэмэгдсэн байна. Тухайлбал, боловсролын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж төсвийн хэмжээг 2021 онтой харьцуулахад 2.5 дахин нэмэгдүүлсэн байна. Боловсролын төсвийн улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогод эзлэх хувь өсөж, 2021 онд 18 хувь байсан бол 2025 онд 19.6 хувь болсон байна. Цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлын хэмжээг 2021 онтой харьцуулахад цэцэрлэгт дунджаар 36.4, ерөнхий боловсролд 51.6 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна.

2025 онд нийт 60 цэцэрлэг, 85 сургууль, 16 дотуур байрны хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаж, ондоо багтаж 390 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг, 4840 суудалтай 14 сургууль ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Хэдийгээр жил бүр цэцэрлэг, сургуулийн суудлын тоог нэмэгдүүлж байгаа ч хүүхдийн тооны өсөлттэй нийцэж чадахгүй байна. Иймд 2025 оны хичээлийн жилээс зарим богино хугацаанд үр дүн гарах боломжтой арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн 2025 оны есдүгээр сараас Улаанбаатар хотын анги дүүргэлт ихтэй Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим байршлын томоохон хороолол, хотхонуудад бага сургууль байгуулж ажиллахаар төлөвлөснийг танилцууллаа. Сайдын мэдээлэлтэй холбогдуулж иргэдээс 22 асуулт ирүүлснийг сайдаас асууж хариулт авлаа. Тодруулбал, багш нарын цалин бага байгаагаас орон сууцанд орох боломж хомс байдаг. Иймд хүү багатай орон сууцаар хангах боломжийг бүрдүүлж өгөхийг хүссэн байна. Мөн цэцэрлэгийн багш нар хүнд нөхцөлд ажиллаж байгаагаас 50 настай тэтгэвэрт гарах боломж байгааг асуулаа. Мөн анги удирдсан багш нарын нэмэгдлийг хүүхдийн тоотой уялдуулж олгох зэргийг асуулгалаа.

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд утааны асуудал Улаанбаатар хотын асуудал биш орон нутагт мөн ихсэж байгааг анхаарч, яаралтай арга хэмжээ авахыг онцоллоо. Агаарын бохирдлыг бууруулахын тулд зуухны шинэчлэл, түлшний стандартыг сайжруулах, дулаалгыг сайжруулснаар агаарын бохирдол буурч, эрчим хүчний зарцуулалтыг 60 хэмнэнэ гэж ажлын хэсэг үзсэн байна.

Агаарын бохирдол, утааны ерөнхий хяналтын сонсголын ажлын хэсгийн санал дүгнэлтийн хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18