Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Ц.Цэрэнбадам
2025/05/29

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2002 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрийг 2003 оноос тэмдэглэж эхэлжээ.

1948 оны энэ өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ойрх Дорнодод энхийг сахиулах анхны ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан юм. Ассамблей тавдугаар сарын 29-нийг НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрөөр зарлаж, жил бүрийн энэ өдөр энх тайвныг сахин хамгаалах ажиллагаанд оролцож, мэргэжлийн өндөр ур чадвартайгаа харуулж, амь биеийг үл хайрлан, эрэлхгээр тэмцэж яваа бүх хүнд хүндэтгэл үзүүлж, түүнчлэн энх тайвны үйл хэргийн төлөө тэмцэж яваад амь үрэгдэгсдээ дурсан хүндэтгэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Ассамблей НҮБ-ын системийн бүх гишүүн улс болон байгууллага, засгийн газрын бус байгууллагууд болон хувь хүмүүст хандан энэ өдрийг зохих ёсоор дэмжихийг санал болгосон байна.

Тэгвэл манай улсад 2012 оноос Засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү өдрийг тэмдэглэж байна. Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байгаа юм. Тэр цагаас хойш өдгөөг хүртэл 23 дахь жилдээ 23 мянган офицер, алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна.

Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхтэй. Тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд анхлан оролцож, Монголын цэргийн нэр хүндийг дэлхий дахинд өндөрт өргөж явсан манай анхдагч дайчид эх орныхоо бахархал, энх тайвны бэлгэдэл болсоор ирсэн билээ.

Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг юм. Нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Монгол Улс Ази тивдээ тэргүүлдэг байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлах үеэрээ “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн тодорхойлж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөөх хүчин чармайлтыг өндрөөр үнэлснийг Ерөнхийлөгч тэмдэглэж байв. Мөн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Бан Ги Мүүн энхийг сахиулагч монгол дайчдын ур чадварыг өндрөөр үнэлсэн нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нотолгоо гэдгийг тодотголсон юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн долоо оронд үргэлжилж буй НҮБ-ын мандаттай есөн ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Энхийг сахиулагч нартаа "Энхийг сахиулагчдын өдөр"-ийн баярын мэнд хүргэе.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18