17.7 сая төл хүлээн авч бойжилт 98.7 хувьтай байна

Ц.Цэрэнбадам
2025/05/29

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.05.28/-ийн хуралдаанаар Малын генетик нөөцийн төлөв байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон 2025 оны хаврын мал төллөлтийн дүн, мэдээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, байнгын хорооны тогтоолын төсөл баталлаа. 

Монгол Улсын мал сүрэг 2024 оны жилийн эцэст нийт дүн 57.6 сая толгой тоологдсоны 

  • 4.7 сая нь адуу, 
  • 5.1 сая нь үхэр, 
  • 480.6 мянга нь тэмээ, 
  • 24.5 сая нь хонь, 
  • 22.9 сая нь ямаан сүрэг байна. 

Нийт мал сүргийн дотор хонь 42.5 хувь, ямаа 39.8 хувь, үхэр 8.8 хувь, адуу 8.1 хувь, тэмээ 0.8 хувийг эзэлж байна. Манай орны байгаль, уур амьсгалын онцлогт дасан зохицсон хонины 15 үүлдэр, 9 ямааны үүлдэр, үхэр тэмээний тус бүр 5 үүлдэр, адууны 3 үүлдэр батлагдаж сайжруулагч, үндсэн цөм сүргээр ашиглагдаж байна. Монгол Улсад өсгөн үржүүлж байгаа нийт мал сүргийн 96.2-99.7 хувийг манай улсын уугуул үүлдэр, омгийн мал, 0.3-3.8 хүртэл хувийг гадаад улсаас импортолсон цэвэр үүлдрийн болон тэдгээрээр сайжруулсан эрлийз мал эзэлж байна.

2024 онд хээлтүүлэгт оруулсан, төллөвөл зохих 24.2 сая эх мал байна.

Монгол Улс малын генетикийн нөөцийн төлөв байдлын үнэлгээг олон улсын аргачлалын дагуу анх 2000 онд хийж, 2019-2020 онд шинэчлэн сайжруулж тайлагнасан ажээ. Манай улс нийт 26.7 сая хээлтэгч буюу төллөх насны малтайгаас 2024 онд хээлтүүлэгт оруулсан төллөвөл зохих 24.2 сая эх мал байна

Төллөвөл зохих эх малын 

  • 93.9 мянган толгой нь ингэ, 
  • 1.55 сая нь гүү, 
  • 1.91 сая нь үнээ, 
  • 10.90 сая нь эм хонь, 
  • 9.72 сая нь эм ямаа байна.

2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт төллөвөл зохих эх малын 73.4 хувь нь төллөж 17.7 сая төл хүлээн авч, 17.5 сая төл бойжиж, бойжилт 98.7 хувьтай байна.

Мал төлөлтийг бүсчилбэл баруун бүс 77.8 хувь, зүүн бүс 67.3 хувь, төвийн бүс 72.6 хувь, хангайн бүс 74.1 хувьтай үргэлжилж, энэ онд нийт 23.0 сая толгой хүлээн авах төлөвтэй байна. Ингэснээр зун, намрын улиралд нийт 80.6 сая толгойд хүрч мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэхээр байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18