Н.Учрал: Захиалагчаасаа мөнгийг нь авсан ч гэлээ хүний эрхийн гишгэж болохгүй

Ц.Цэрэнбадам
2025/05/28

Улс төрд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэхийллээ. 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга миний бие улс төрд үүссэн нөхцөл байдлыг үл харгалзан, өдөр тутмын ажил үүргээ явуулж байна. Улс орны амьдралд завсарлага байдаггүй.

Тийм ч учраас Засгийн газар төрийн хууль, ард түмний өмнө хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, ажлаа хийж, асуудлаа шийдэж байна.

Гэтэл улс төрийн нөхцөл байдлыг ашиглан, зохион байгуулалт, өндөр төлбөр мөнгөтэйгөөр Төрийн тэргүүн болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн дунд элдвээр яс хаях, холбож гүтгэх нь хир хэмжээнээс хэтрэн хальж байгаад нэн харамсаж байна.

Нэр бүхий сайтууд Монголчуудын ёс жудаг, хүн чанарыг умартан, хэнд ч тохиодог, туулж давдаг зовлон бэрхшээлийг хүртэл хараал зүхэл болгон эрээ цээргүй аашлахаа зогсоохыг хүсэж байна.

Захиалагчаасаа мөнгийг нь авсан ч гэлээ хүний эрхийн гишгэж болохгүй хэм хэмжээ, баримт нотолгоонд үндэслэж, бодит үнэнийг мэдээлэх давах эрхгүй шугам бий шүү гэдгийг сануулъя.

Нэгэн цаг үед адилхан Монгол хүн болж төрсөн, хайрлах эх орон нэгтэй, ээж аав, хань ижил, үр хүүхэдтэй атлаа биесээ хүмүүн бусаар харааж зүхэлгүй, эргээд уулзах нүүртэй, ахиад учрах боломжтой үлдэцгээе!


1
angry
0
care
5
haha
13
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18