Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ

О.Шүрэнцэцэг
2025/05/27

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Хяналт шалгалтын ажлын хэсэг өнөөдөр МУБИС-ийн Лицей сургууль, Нийслэлийн ЕБ-ын 47-р сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл ахуй стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Мөн халбага, сэрээ, аяга таваг гэх мэт гал тогооны хэрэглэгдэхүүнээс арчитасаар дээж авч, нян, бактерийн шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний хариу 14 хоногийн дотор гарна.

Өнөөдөр ажилласан МУБИС-ийн Лицей сургуулийн гал тогооноос 530 гаруй хүүхэд хооллож байгаа бол Нийслэлийн ЕБ-ын 47-р сургуулийн гал тогооноос 1100 хүүхэд хооллож байна. Хяналт шалгалтын урьдчилсан дүнгээр сургуулиудын гал тогооны хэрэгсэлд нян, бактери илэрч байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Түүнчлэн гал тогооны агааржуулалт муу, орчны эрүүл ахуй шаардлага хангаагүй, хоолны шим тэжээл дутуу зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Харин хоолны шим тэжээлийн байдлын хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл 10% хэтэрсэн, сургуулийн хүүхдийн хоолны шим тэжээлийн байдал 35% дутуу дүн гарсан байна. Тиймээс хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийн чанарыг сайжруулах зэрэг зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллажээ.

Хяналт шалгалтын баг 5-р сарын 30 гэхэд нэгдсэн дүнг гарган мэдээлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж, хяналт шалгалтыг шат дараатай зохион байгуулан, стандартын хэрэгжилтийг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, бодлогын түвшинд үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахыг анхааруулсаар байгаа юм.

Хамтарсан хяналт шалгалтын баг орон нутгийн 15 сургууль, нийслэлийн 10 гаруй сургуульд хяналт шалгалт хийгээд байна.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18