УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав

Ц.Цэрэнбадам
2025/05/26

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд өнөөдөр (2025.05.26) бараалхлаа.  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа Бүгд Найрамдах Австри Улсын Төрийн тэргүүний манай улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр орны харилцааны түүхэнд анх удаа хэрэгжиж буйг онцолж, айлчлалын үр дүнд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Тэрбээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолж, Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо, парламентын засаглал, чөлөөт эдийн засгийн замналыг Австри Улс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.

Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд үүнд парламент дахь бүлгүүд хоорондын олон талт харилцааг идэвхжүүлэх, цаашдын хамтын ажиллагаа, хэлхээ холбоог эрчимжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгож, эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа тодотгов. Түүнчлэн парламентын засаглалыг бэхжүүлж, хүний эрхийг хангасан, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон нийтэд ойлгомжтой иж бүрэн хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх санал тавилаа. Хоёр улсын парламентад Монгол-Австрийн парламентын бүлэг байгуулагдсан бөгөөд Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, дэд даргаар Б.Батбаатар, Х.Болормаа, гишүүдээр Ж.Алдаржавхлан, Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, М.Нарантуяа-Нара, С.Одонтуяа нар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18