ОБЕГ: Хоёр эмэгтэй автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргасан

Ц.Цэрэнбадам
2025/05/26

ОБЕГ-аас ослын нөхцөл байдлын өнгөрсөн шөнийн мэдээг танилцууллаа.

-Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо суудлын 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин, иргэн Л-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, жолооч иргэн Б /21 настай, эмэгтэй/, мөн иргэн А /40 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Их эмч, Тээврийн Цагдаагийн албаны Ахлах мөрдөгч нарт хүлээлгэн өгсөн.

-Завхан аймаг, Сонгино сум Баян-Айраг багийн “Ойдонгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун  хойд зүгт 277 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/ Суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Тэс сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “Toyota Hilux” загварын суудлын 2 зорчигчтой автомашин шаварт суусан байсныг  ажиллаж татан гаргасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18