АН 2 үндсэн зорилготой ЗГ-т хамтарч орсон. Улс орныг мөнгөтэй болгох томоохон төслүүдийг хөдөлгөхийн төлөө чин сэтгэлээсээ хүчин зүтгэлээ. Хамтарсан засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн. Утаа, түгжрэл гээд хотын асуудал дээр засгийн газар бүрэлдэхүүнээрээ хөдөлж ажилласан. Олон томоохон зорилт тавьсан. Улаанбаатар хотод гэхэд 24 мега төслийг ажил хэрэг болгох гээд явж байгаа. Засгийн газраараа хотын асуудалд зүтгэсэн хамгийн том илрэл бол он гарснаас хойш бямба гараг бүр хуралдаж хэрэгжүүлж байгаа төслүүдийг нэг бүрчлэн хэлэлцэж явсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна