Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав

Ц.Цэрэнбадам
2025/05/19

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ээлжит VII их хурал болж, барилгын салбарыг мэргэжлийн өндөр түвшинд хүргэх, үндэсний бүтээн байгуулалтад оролцох боломж, шаардлагыг хэлэлцэн, “Шинэ 100 стратеги”-ийг танилцуулж байна. Уг стратеги нь барилгын салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, салбарын тогтвортой өсөлтийг хангах, ирээдүйд үнэ цэнтэй нийгмийг бий болгох зорилготой юм.

Хууль эрх зүйн шинэчлэл Барилгын салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, давхардал зөрчлийг арилгах, бизнес эрхлэгчдэд илүү таатай нөхцөл бүрдүүлэхийг зорьжээ. Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй компаниудад тавих шаардлагыг чангатгаж, хариуцлага тооцох.

  • Хувийн хэвшлийн бүтээн байгуулалтын компанийн хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийг хохироохгүй байх тогтолцоог төр, төрийн бус байгууллагууд хамтран хөгжүүлэх.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБ)-ыг сайжруулах сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах.

  • Зөвлөх үйлчилгээний чанарыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Эдийн засгийн шинэчлэл Барилгын норм дүрмийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, төсвийн үнэлгээг зах зээлийн зарчимд нийцүүлнэ. Төсөв зохиох аргачлалыг шинэчилж, томсгосон нормын тогтолцоог нэвтрүүлнэ. Тендерт шалгарсан компаниудад урьдчилгаа 30 хувийг олгодог санхүүжилтийн схемийг сэргээх санал гаргасан нь санхүүгийн дарамтыг бууруулахад чиглэж байна. Мөн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах саналыг дэвшүүлж, иргэдийн амьдралын чанарыг дэмжих зорилт тавьжээ.

Хот байгуулалт, бүс нутгийн уялдаа Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, мега төслүүдэд үндэсний компаниудыг 100 хувь оролцуулах бодлого баримтлаж байна. Үүнд:

  • Барилгын материалын лаборатори, хяналтын тогтолцоог бэхжүүлэх,

  • Үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах,

  • Гадаад ажиллах хүчний шаардлагыг судлан, төлбөрийн нөхцөлийг бууруулах санал гаргажээ.

Нийгмийн хамгаалал ба залуу боловсон хүчин Салбарын ажилтнуудын тэтгэврийн асуудлыг тодорхой болгох, хувиараа ажиллагчдыг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ипотекийн зээлд хамруулах нөхцөлийг бодлогын түвшинд дэмжихийг зорьж байна.

Эдгээр санал, бодлогын чиглэлүүдийг холбогдох төрийн байгууллагад уламжлан, шийдвэр гаргуулах хүрээнд нэгдсэн холбоо нь идэвхтэй ажиллаж байгаа гэдгээ хурлын үеэр мэдэгдэв.

Эх сурвалж: Монголын барилгачдын нэгдсэн холбоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18