Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа

Ц.Цэрэнбадам
2025/05/19

“Цэгц” клубын уулчин Б.Батхишиг, “Хоризон” клубын уулчин А.Баттогтох нар дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн оргилд амжилттай авирлаа. Тэд Эверестийн оргилд мөрөө үлдээсэн Монголын 15, 16 дахь уулчин болж байна. Хоёр уулчин өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлж, өчигдөр /2025.05.18/ оргилд хүрчээ.

Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест нь далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт оршдог бөгөөд Монгол орны хамгийн өндөр уул болох Алтай Таван Богдтой харьцуулбал даруй хоёр дахин өндөр гэсэн үг юм.

2023 оны энэ өдөр "Жаргалант" уулчдын клуб багаараа Эверест, Лхоце оргилд гарч байсан бол өнгөрсөн 2024 онд хоёр уулчин хөтөчгүй гарч, буух үедээ осолдсон харамсалтай хэрэг гарсан юм. Харин энэ удаа эрэгтэй, эмэгтэй хоёр уулчин амжилттай оргилд гарсныг эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн Монголын уулчин Ч.Ариунзул мөн Эверестэд авирч байгаа бөгөөд өнөө шөнө шийдвэрлэх авиралтаа хийх юм байна.


Хавдрыг даван туулж яваа хүмүүст хэлэхэд зорилготой байгаарай, зорилгынхоо төлөө хүн босож ирж чаддаг

Өнөөдөр би Б.Батхишиг гэж хувь хүн биш Монгол улс дэлхийд нэрээ үлдээхэд нь өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэж бодон утга учиртай, зорилготой амьдрах болсон хэмээн /2025-03-14/ өдөр Уулчин Б.Батхишиг манай редакцид ярилцлага өгч байсныг эргэн сануулж байна. 



0
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18