“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ

Ц.Цэрэнбадам
2025/05/19

Шунхлай групп хүний гавьяат эмч С.Отгонгэрэлтэй хамтран “Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ. 

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор  ГССҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын төрийн шагналт, Хүний гавьяат эмч С.Отгонгэрэлийн санаачилсан “Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” хандивын төслийг Шунхлай групп “БИ МОНГОЛ ЭМЧ” ТТБ-тай хамтран  хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд нийт 20 аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд “OgS Orthopedics” брэндийн яс, үений мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулах юм. Тус хандивын төсөл нь хэрэгжсэнээр орон нутагт жилд 8’000-10’000 мэс засал хийгдэх боломж бүрдэж, эмчилгээний үр дүн 20-30 хувиар нэмэгдэх боломжтой. Мөн орон нутгийн эмнэлгийн хүртээмжгүй байдлаас үүдэлтэй иргэдэд тулгардаг зардал, чирэгдэл, шилжилт хөдөлгөөн багасах, эмнэлгүүдийн тогтвортой байдал нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

“OgS Orthopedics” яс, үений мэс заслын тоног төхөөрөмж нь С.Отгонгэрэл эмчийн удирдлага дор Монголын орчин, нөхцөлд зориулагдан бүтээгдэж, патентлагдсан ба ISO 13485 чанарын шаардлагыг хангаж, FDA-ээр баталгаажсан юм. Тус төхөөрөмж ямар ч эмнэлгийн орчин, нөхцөлд хялбар, хурдан шуурхай ашиглах боломжтойгоос гадна өвчтөнд бага зовуурь өгөх инженерийн шийдлээр бүтээгдсэн.

Одоогоор уг төхөөрөмжийг Улаанбаатар, Эрдэнэт хот болон Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь аймгийн эмнэлгүүдэд ашиглагдсан ба мэс заслын хугацааг 20-30 хувиар бууруулж буй нь ажиглагдаж байна.

С.Отгонгэрэл нь эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажиллахдаа тулгуур эрхтний гэмтэл, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээнд шинэ аргачлал, тоног төхөөрөмжийг амжилттай нэвтрүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

С.Отгонгэрэл эмч хэлэхдээ:

“Манай орны алслагдсан бүс, орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай, хүн хүчний нөөц хомс байдаг. Хүн бүрд тэгш хүртээмжтэй, чанартай эмчилгээ үзүүлэхийн тулд бид нэгдэж, дэмжиж ажиллах ёстой. Энэхүү төхөөрөмж маань зөвхөн нэг удаагийн хэрэглээ бус, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой. “Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” бол зөвхөн нэг удаагийн хандив биш. Энэ бол эмнэлгийн тусламжийг чанартай, хүртээмжтэй болгох, орон нутгийн эрүүл мэндийн салбарыг жигд хөгжүүлэх үндэсний хэмжээний бодит шийдэл юм.”

“Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” хандивын төсөл нь энэ оны тав дугаар сарын 15-аас 30-ний хооронд үргэлжлэх бөгөөд тав дугаар сарын 20-оос эхлэн мэс заслын тоног төхөөрөмжөө аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд нийлүүлж эхлэх юм. Төслийг хамтран хэрэгжүүлэгч Шунхлай групп нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлага, сайн сайхны хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн хандивын төсөл нь ч мөн адил нийгэмд эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, үндэсний инновацыг дэмжих шинэ жишиг болно гэдэгт итгэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18