Ховд аймагт өчигдөр буюу /2025-05-17/-ны өдөр "Чандмань уушир” ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын подемийн тороос тасарч 11 хүн барилгаас унаж 4 хүн нас барсан. Үлдсэн хүмүүсийн биеийн байдал нь хүнд байгаа юм байна. Гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нарыг Улаанбаатар хотоос дуудаад байгаа талаар мэдээлэл байна.
Ослын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна