Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан Ерөнхийлөгчийн байр суурь өөрчлөгдөөгүй талаар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, "У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024.11.25 ндилэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна