Л.Оюун-Эрдэнэ: Сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр ч орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна

Ц.Цэрэнбадам
2025/05/18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар өчигдөр /2025.05.17/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр"Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд миний гэр бүлтэй холбоотой асуудал үүссэн. Би ирээд хүүтэйгээ ярилцсан. Манай хүү 23 настай эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн. Миний хувьд найз охиных нь гэр бүлтэй уулзаж, танилцаагүй байна. Манай хүүгийн хувьд бөгж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бусад мөнгөний тухайд хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон. Би хүүдээ итгэж байгаа. Анх удаа миний гэр бүлтэй холбоотой мэдээлэл ил гарч байна. Миний хүү багаасаа аялах дуртай, Монгол Улсдаа аялал жуулчлалын чиглэлээр сурах сонирхолтой, нээлттэй зан чанартай, мөн студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой учраас "Hero" энтертайнменттай хамтарч ажилладаг. Ингэж л явж байгаа залуу. Яваандаа олон нийтэд бие хүнийхээ хувьд танигдах байх. Би эцэг хүний хувьд хувийн орон зайд нь халдахыг хүсдэггүй. Гэхдээ зарчмын хувьд хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч, хураалгах ёстой.

Намайг янз бүрээр л хэлдэг. "Данх" гэж ч дууддаг. Тиймээс миний хувьд бүх зүйл дээр болгоомжтой, хүлээцтэй хандаж ирсэн. Манай гэр бүлийн хувьд ч түүнийг харж авах шиг боллоо. Саяхан Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой хил дамнасан төмөр замын төсөл нээлтээ хийсэн. Гэтэл үүнд хүмүүс анхаарсангүй. Нийгэмд болж байгаа үймээнд анхаарах шиг боллоо. Энэ төслийн тухайд ч бусад төслийн тухайд ч Монгол Улсын төр тогтвортой байх уу гэдэг дээр хөрөнгө оруулагчид нэлээд эргэлзсэн үйл явдал боллоо. Өнөөдрийн надтай холбоотой асуудал нийгэмд анхаарал хандуулах ёстой асуудал. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ энэ асуудал тавдугаар сарын 14 буюу Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн нээлтийн өдөртэй давхцалаа. Тиймээс олон нийтэд илүү хэрсүү байгаачээ гэж хэлмээр байна.

Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой асуудал үүссэнд ард түмнээсээ уучлалт хүсч байна. Хэрэв орлогоо нотолж чадаагүй, хууль бус сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр асуудал үүсч, нотлогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Олон жилийн туршид надад энэ байтугай цохилт ирэх болов уу гэдэгт би үргэлж бэлэн амьдарч байгаа. Харин одоо явж байгаа Баялгийн сангийн тухай хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчныг энэ асуудалтай зориуд холбож, ашиглах гэж байгаа ялаанууд бий. Тэдэнд хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, үзэл санааг, тэмцлийг бөхөөж чадахгүй"гэх байр суурийг илэрхийллээ.



9
angry
1
care
1
haha
6
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18