Куба Улсын Элчин сайд Хорхе Родригезийг хүлээн авч уулзлаа

Ц.Цэрэнбадам
2025/05/12

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир өнөөдөр (2025.05.12) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригезийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригез “Монгол, Кубын парламентын бүлгийн гишүүдтэй танилцаж байгаад баяртай байна. 1963 оноос хойш Куба улс нь Монгол улсын оюутан залууст үнэ төлбөргүй сурч боловсрох боломжийг нээж Засгийн газрын тэтгэлэг олгосоор ирсэн. Үүний ачаар 150 орчим Монгол залуус маань Куба улсад суралцаж төгссөн байна. Түүнчлэн хүний эрүүл мэнд болон мал амьтны эрүүл мэндэд хэрэгтэй био эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх тал дээр бид мөн хамтран ажиллаж байгаа. Цаашид илүү олон зүйл дээр хамтран ажиллахад манай улс үргэлж нээлттэй байна” гэдгийг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир “Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаад баяртай байна. Хоёр улсын хамтын найрсаг хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг. Монгол, Куба хоёр улс нь 65 жилийн хугацаанд маш олон хамтын ажиллагаануудыг ажилттай хийж гүйцэтгэсээр ирсэн. Хоёр орны Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулуулахаар төслөө солилцон ажиллаж буйг сайшааж, дээд, өндөр түвшний айлчлалын үеэр эдгээр баримт бичигт гарын үсэг зурах боломжтой. Мөн спортын салбараа дэмжих зорилгоор манай улсын Боксын холбоо Кубын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай” хэмээлээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18