​Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авах боломж бүрдэнэ

Ц.Цэрэнбадам
2025/05/12

Боловсролын сайдын 2024 оны А115 тушаалаар сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх үнэлгээний журам батлагдсан. Уг журмын дагуу үнэлгээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Уг үнэлгээний ажлын явцын талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяагаас дараах мэдээллийг авлаа.

СӨБ болон ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх үнэлгээний дагуу цэцэрлэгийн багш нарыг үнэлэх ажил дууссан. Цэцэрлэгийн багш нарын хувьд үнэлгээний ажил хэрхэн болж өнгөрөв?

СӨБ-ын багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 3-ныг дуустал зохион байгууллаа. Хүүхдийг хамгаалах үйл ажиллагааны ахиц, үр дүн, багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн болон цэцэрлэгийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн үндсэн гурван шалгуурын дагуу үнэллээ. Эдгээр шалгуур үзүүлэлтийг хүүхдийн эзэмшсэн мэдлэг чадварыг илрүүлэх ажиглалтын хуудас, асуулга, сорилын үр дүнгээр мэдээллийг цуглуулсан.

Цэцэрлэгийн нэг ангиас хүүхдүүдийг хэрхэн түүвэрлэж шалгалтад хамруулсан бэ?

Суурь мэдээллийн санд баталгаажуулсан нийт хүүхдийн тооноос хамаарч түүвэр хийгдсэн. Бүлгийн багшийн хувьд хэдэн суралцагч сургалтын үйл ажиллагаанд оролцож буйгаас хамаарч 30-аас доошгүй хувийг хамруулсан. Харин хөгжим болон биеийн тамирын багш нарын хувьд нийт суралцаж байгаа хүүхдийн 20-оос доошгүй хувийг түүвэрлэж үнэлгээнд хамрууллаа.

ЕБС-ийн багш нарыг үнэлэх ажил эхэлж байна. Энэ жилийн хувьд онцлог тал нь юу байна вэ?

ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээг энэ сарын 12-оос 23-ыг дуустал зохион байгуулна. Энэ жилийн хувьд суурь, бүрэн дунд боловсролын суралцагчид цахим суурьтай шалгалт өгнө. Хамгийн ихдээ 40 шалгуулагч түүвэрлэгдэж шалгалтад хамрагдана.

Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдах ЕБС-ийн багш нар юуг анхаарах вэ?

Багш нарын хувьд суурь мэдээллийн санд үнэн зөв мэдээллээ өгч баталгаажуулах ёстой. Тус мэдээлэлд үндэслэж шалгалт, асуулгын түүвэр мэдээллүүд хийгдэх учраас багш нар үүн дээр анхаарах хэрэгтэй.

Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний онооны ихэнх хувийг сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сурлагын амжилт эзэлж байгаа. Үүний тулд хичээл, сургалтын үр дүнг үнэлэх үнэлгээний шалгуур гэсэн баримт бичигт ямар үр дүнд хүрэх, түүний дагуу шалгалтын сэдэв, даалгаврууд  боловсруулагдаж гардаг. Тэр шалгуур үзүүлэлтийг баримтлан хичээл, сургалтынхаа үйл ажиллагаанд ашиглаж чадсан бол оноогоо бүрэн авах боломжтой.

Гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн яаж, хэн үнэлдэг вэ?

Үнэлгээг тодорхой, шалгуур үзүүлэлтийн дагуу хийнэ. Багшийн тооноос хамаарч 3-11 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Энэ багийн бүрэлдэхүүнд эцэг эх, багш, аргазүйч нар багтдаг.

Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн багшийн цалинд тодорхой хувиар нөлөөлж байгаа. Хувьчилж үзвэл ямар хэмжээний урамшуулал бодогдох вэ?

Энэ үнэлгээгээр багш, сургууль, орон нутаг бүр ямар хэмжээнд боловсролын үйл ажиллагааг явуулж байгааг дүгнэж болно. Цаашид боловсролын салбарт хийгдэх ажлуудыг илүү нарийвчлан гаргах эерэг талтай. Багш нарын хувьд өндөр оноо авсан багш  цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авах боломж бүрдэнэ.

 


4
angry
1
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 42 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18