Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана

Ц.Цэрэнбадам
2025/05/10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой албан ёсны уулзалт хийлээ. Монгол Улс, Унгар Улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиож байна. Улаанбаатар, Будапешт хотын дарга нар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид олон салбарт үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд энэ харилцаанаас ч өмнө 1930 оны үед Улаанбаатар хотод Унгарын талаас соёлын театр барьж өгсөн түүхтэй. Өнгөрсөн жилүүдэд Унгар улсын дэмжлэгтэй малын эм, био бэлдмэлийн үйлдвэр байгуулагдаж байсан нь өдгөө ч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс, Унгар Улстай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатайг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарлаж, 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн үйл явцын талаар сонирхууллаа. Мөн 24 мега төслийн хүрээнд дэд бүтцийн салбарт, тэр дундаа метро, авто зам, үерийн ус зайлуулах систем, ус цэвэршүүлэх барилга байгууламжийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв.

Будапешт хотын дарга Гергей Корачон Будапешт хотод Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд Унгарын ард түмэн Монгол Улсын соёл, урлагийг ихээхэн сонирхдог. Соёл, урлагаар дамжуулан аливаа харилцаа хөгждөг. Бид нийтийн тээврийн шийдэл, тэр дундаа метро, трамвай, рашаан, сувиллын хөгжүүлэлт, Дунай мөрнөөс ус хуримтлуулах туршлагын талаар хамтран ажиллахад таатай байх болно. Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой. Цаашид хоёр хотын хооронд олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна гэв. Тодруулбал, Тэрбээр “Будапешт нь Европын хамгийн анхны метротой хот. Түүнчлэн трамвайн иж бүрэн шугам сүлжээтэй хот юм. Улаанбаатар хот метро болон трамвай байгуулах гэж байгааг оновчтой шийдэл гэж харж байгаа. Учир нь трамвай төслийг хэрэгжүүлснээр авто замын системээ бүрэн шинэчлэх давуу талтай. Бид өөрийн орны туршлагаас хуваалцахад бэлэн” гэв. Уулзалтын төгсгөлд хоёр хотын иргэдийг цэвэр усаар хангаж, бохир усыг цэвэршүүлэх байгальд ээлтэй аргыг нэвтрүүлэх болон үерийн ус зайлуулах чиглэлд харилцан туршлага солилцон хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Хоёр тал ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Будапешт хотын усны салбарын инженер, техникийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18