С.Гэндэнжамц: ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ирэх долоо хоногт эхэлнэ

Ц.Цэрэнбадам
2025/05/10

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг энэ сарын 12-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас тодрууллаа. 

-Багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулах вэ?

-Боловсрол Шинжлэх ухааны сайдын 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр батлагдсан А115 тушаалын I, II дугаар хавсралтад сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх үнэлгээний журам батлагдсан. Энэ журмын дагуу үнэлгээг зохион байгуулдаг.

 -ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх ажил ямар хугацаанд болох вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үнэлгээний ажил тавдугаар сарын 13-23-ны хугацаанд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

 Ямар шалгуураар гүйцэтгэлийг үнэлэх вэ?

-Дараах шалгуураар үнэлэх талаар өмнө өгүүлсэн журамд заасан байдаг. Үндсэн 4 шалгууртай. Үүнд:

1.    Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн ахиц, үр дүн (45 оноо)

2.    Суралцагчийг хөгжүүлэх төлөвшүүлэх, үйл ажиллагааны ахиц, үр дүн (20 оноо)

3.    Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн (30 оноо)

4.    Байгууллага, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, үр дүн (5 оноо)

-Багшийн гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ нэг ангиас шалгалтад хамрагдах хүүхдүүдийг ямар түүврээр сонгох вэ?

-Бүлэг дүүргэлтээс нийт суралцагчийн 40-өөс доошгүй хувийг түүвэрлэнэ. Боловсролын үнэлгээний төвөөс түүврийн тоог тогтооно. 6-аас дээш ангийн хүүхдүүдийн шалгалтыг цахимаар зохион байгуулна. Харин бага ангийн шалгалтыг танхимаар зохион байгуулна.

-Гүйцэтгэлийн үнэлгээг хийх багийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Багийн бүрэлдэхүүнд сургалтын менежер, багш, нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн төлөөллийг оролцуулна. Багийг нийт 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Үнэлгээний багийн гишүүнд нэр дэвшигчийг нийт хамт олны хурлаар хэлэлцэж, 80-аас дээш хувийн санал авсан хүнийг сонгоно. 

 -Гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдах багш нар юуг анхаарах вэ?

-Багш нар суурь мэдээллийн санд үнэн бодитой мэдээллээ өгч баталгаажуулна. Суурь мэдээллийн санд оруулсан мэдээллийн дагуу шалгалтын түүвэр хийгдэх учир хамгийн үнэн зөв, бодитой байх шаардлагатай. Багшийн ажлын гүйцэтгэлийн онооны нэлээд жинг сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, ахиц, сурлагын амжилт эзэлж байна. Энэ талаар “Хичээл сургалтын үр дүнг үнэлэх үнэлгээний шалгуур” гэсэн баримт бичигт тусгасан тул шалгуур үзүүлэлтийг хичээл сургалтын үйл ажиллагаандаа ашиглах нь өндөр оноо авах нэг боломж юм.

-Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг хэрхэн гаргах вэ?

-ЕБС-ийн хувьд нийслэл, орон нутаг, сум-багийн сургуулиуд гэсэн кластерт бүлэг үүсгэн үр дүнг тооцно.

 -Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн багшийн цалинд хэрхэн нөлөөлөх вэ?

-Үнэлгээнд өндөр авч шалгуулсан багш нар 40 хувь хүртэлх цалингийн урамшуулал авах боломж бүрдэж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18