АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С.ЭРДЭНЭ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ


Өнөөдөр бид Тулгар төрийнхөө 2223, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Наадамчин олон та бүхэндээ дэнж хотойж, дэлхий донсолгосон Монгол наадмынхаа уухайг хадаан өргөн дэлгэр наадахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Ардчилсан нам алдаа оноо бүхнээ нийт гишүүд, Монголынхоо ард түмнээр дэнслүүлж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр амжилттай оролцлоо. Монголчууд та бид Ардчилсан Ерөнхийлөгчийнхөө буухиаг тасалсангүй. Ардчилал хүний эрх, эрх чөлөөний тугаа бөхийлгөсөнгүй. Энэ их итгэл, хүндэтгэлийг дааж, эрхэм зорилгоо биелүүлж чадах бүтээлч Ерөнхийлөгчтэйгөө хамт ирэх он жилүүдийг угтах болсондоо таатай байна.
Түүнчлэн Монголын улс төрд шинэ соёл тарьж, анх удаа бүх гишүүдээсээ даргаа сонгож, нийт 17 мянга гаруй сонгуульт албан тушаалд 20 мянга гаруй хүн өрсөлдөж намынхаа удирдах бүрэлдэхүүнийг бүх гишүүдийнхээ итгэл, сэтгэлийг хүлээсэн хүмүүсээр бүрдүүллээ. Энэ бол Ардчилсан намд төдийгүй Монголын улс төрд томоохон шинэчлэл авчирсан үйл явдал билээ. Цаашид ч энэхүү шинэчлэл үргэлжлэх бөгөөд Монголын улстөрд шинэлэг, Ардчилсан байдлаараа үргэлж манлайлсаар байх болно.
Нийт монголчууддаа хандаж хэлэхэд Монгол Улс хөгжин дэвшиж, хүн ардын нуруу тэнэгэр хотол олноороо өргөн дэлгэр наадах тэр цаг удахгүй билээ. Ардчилсан нам шударга ёс, Ардчилал, хүний эрх, эдийн засгийн хөгжил дэвшлийн төлөө тууштай зогсож, Монгол түмнийхээ итгэлийг сэтгэлээр хариулахын төлөө зүтгэх болно. Монгол түмнийг Мөнх тэнгэр ивээх болтугай. Та бүхэн хотол олноороо өргөн дэлгэр сайхан наадаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18