Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ

О.Шүрэнцэцэг
2025/05/06

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв,  Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг нь Улаанбаатар хотын 6 зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгуудын томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийж байгаа явцаа танилцууллаа.

Хяналт шалгалтаар Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд зарагдаж байгаа жимс, хүнсний ногоо болон хавар тариалахаар хадгалсан үр тариа,  хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авч шинжилсэн байна.  Жимс, хүнсний ногооноос 79 дээж авч түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд  28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн бөгөөд хиамны цехээс  22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй буюу  нитрит, давс, колиформ илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй буюу хог ургамал, хөнөөлт шавж, хачиг илэрчээ.

Хяналт шалгалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газар 138 иргэн, аж ахуйн нэгжийн  жин хэмжүүр болон үнэт эдлэлийн сорьцод хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан байна. Түүнчлэн Үнэт металл, эрдэнийн чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, Үнэт эдлэлийн худалдаанд ашиглаж байгаа электрон жингүүдийг шалгалт баталгаажуулалтад хамруулж, баталгаажуулаагүй, Импортоор оруулж ирсэн үнэт эдлэлд сорьцын баталгааны тэмдэг даруулаагүй, Стандартын шаардлага хангаагүй мөнгөн аяга худалдаалсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Үндэсний итгэмжлэлийн төв  зах худалдааны төвд худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн, түүхий мах нь холбогдох хууль, техникийн зохицуулалтын шаардлага хангаж буй эсэх, хяналтын лабораторийн чадавх, итгэмжлэгдсэн байдал зэрэгт хяналт шалгалт хийсэн байна.  Шалгалтаар Сэлэнгэ, Архангай, Орхон аймгийн  худалдааны төвийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй, Лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, Лабораторийн орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрчээ. Харин Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гаралтай мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгний эрүүл ахуй, чанар стандартад хийсэн шалгалтаар эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрсэн байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүнс бол хамгийн чухал бөгөөд үндэсний аюулгүй байдлын  түвшинд анхаарч, ач холбогдол өгч ажиллах ёстой салбар. Тиймээс хамтарсан хяналт шалгалтыг хянаж, шалгаад, зөрчил илрүүлээд өнгөрөх төдий биш хүнсний салбарт ажилладаг хүн бүхнийг хариуцлагатай, байгууллага бүр уялдаа холбоотой ажиллаж, чанар, стандартыг мөрдөж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолсон.

Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 31 хүртэл Нийслэл, аймаг орон нутаг, гаалийн лабораториудад хяналт шалгалтаа үргэлжлүүлэх аж.

 

 

 


2
angry
0
care
2
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18