УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Тайшир суманд ажиллаж байна. Тус сумын Завхан голын эрэг дагуу 10 га газарт аялал жуулчлалын чиглэлээр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгдсөн байдаг.
Говь-Алтай, Завхан аймгийг холбосон хатуу хучилттай авто замын трасс Тайшир сумын нутгаар дамжин өнгөрөх учраас уг тохижилт нь Тайшир сумыг аялал жуулчлалын бүс нутаг болгож, иргэдийн амарч зугаалах, буудаллах цэг болно хэмээн үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна