Импортын гурил, улаанбуудай, малын тэжээлээс энэ сарын 20-ноос татвар авч эхэлнэ

О.Шүрэнцэцэг
2025/05/03

Монгол Улсын Их Хурал өнгөрсөн 2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор шуурхай шийдвэр гаргаж, Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуулийг баталсан билээ. Ингэснээр импортын гурил, улаанбуудай, малын тэжээлийг татваргүй оруулж ирэх нөхцөл бүрдсэн юм.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төслийг өргөн бариад байсан. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн хийж, гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөл батлагдсанаар импортоор орж ирж буй гурил, улаанбуудай, малын тэжээлд 15 хувийн татвар ногдуулдаг эрх зүйн орчин эргэн сэргэнэ. Энэ нь дотоодын улаанбуудайн тариалалт болон гурилын үйлдвэрлэлийг дэмжинэ хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үзэж байгаа юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүдийн зүгээс гурил, улаанбуудай, малын тэжээлд гаалийн албан татвар тогтоосноор дотоодын зах зээл үнэ өсөх магадлал талаар байр сууриа илэрхийлж байсан. Үүнд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Хүнсний тухай хуулийн дагуу Засгийн газар, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр гаалийн татварт хурдан хугацаанд тохируулга хийгээд явах боломжтой. Мөн дотоодын үйлдвэрүүдэд түүхий эд, гурилын нөөц хангалттай байгаа тул 2025 оны ургац хураалт хүртэл үнэ тогтвортой байна. Цаашдаа жил бүр 100 мянган тонн улаанбуудай нөөцлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх тул үнийн өсөлт, гурилын чанарыг дотоодын нөөц боломжоороо зохицуулах боломжтой” гэдэг тайлбарыг өгч байлаа.  

Мөн гурилыг гаалийн татваргүй болгосноор Монгол Улс дотоодын зах зээлийнхээ 40 хувийг импортын бүтээгдэхүүнд алдсан. Үүнийг дагаад гол түүхий эд болох улаанбуудайн тариалалт 30 хувиар буурсан гэдгийг салбарын яамнаас мэдэгдээд байгаа билээ. Тариаланчдын хувьд УИХ-аас гурил, улаанбуудайн гаалийн татварыг тэглэсэн гэнэтийн шийдвэр хүнд цохилт болсон бөгөөд энэ хаврын тариалалтаа эхлүүлэхийн тулд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдахыг хүлээж буйгаа мэдэгдээд байна. Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн хэрэгжилтийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал оруулсныг дэмжсэн билээ. Хууль батлагдсан тохиолдолд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх учиртай.

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18