Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 7 байр урагшилж, 102-т бичигдлээ

О.Шүрэнцэцэг
2025/05/03

Reporters Without Borders (RSF) байгууллага жил бүр гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээ танилцууллаа. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 52.57 оноотой 102-т бичигдэж, өмнө жилийн 109-р байраас 7 байр урагшилсан юм. Манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 2015 онд 54 оноо байсан бол өдгөө 102-т жагсаж байна.  Монгол улсын онооны үзүүлэлт нь:

  • Улс төр: 41.26 оноо авч 106-р байр
  • Эдийн засаг:36.15 оноо авч 116-р байр
  • Хууль: 59.57 оноо авч 94-р байр
  • Нийгэм: 64.98 оноо авч 73-р байр
  • Аюулгүй байдал: 60.89 оноо авч 112-р байр тус тус эзэлжээ.

Өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 1 оноогоор дээшилж, 109-өөс 102 дугаар байрт шилжсэн боловч хэвлэлийн эрх чөлөө “хүнд” ангилалд багтсаар байна. Монгол Улсын нөхцөл байдлыг үнэлэхдээ олон ургальч байдлыг хүндэтгэн дэмждэг хэдий ч, эх сурвалжийг нууцлах эрх хангалтгүй, гүтгэлгийн эсрэг хууль нь сэтгүүлчдийн эсрэг дур зоргоор шүүхэд хандахад түлхэц болж, улмаар өөрийн цензур тогтоож байна гэжээ.

Энэ жилийн индексийг Норвег улс 92.31 оноогоор тэргүүлэв. Тэд ийнхүү 9 дэх жилдээ дараалан хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийг манлайллаа.  Эстони, Нидерланд, Швед, Финланд, Дани, Ирланд, Португал, Швейцар, Чех зэрэг улсууд 80-аас дээш өнөөгөөр дээгүүрт бичигдсэн байна. Харин ОХУ, Никарагуа, Вьетнам, Хойд Солонгос, Сири,  Хятад зэрэг орнууд сүүл мушгижээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18