​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ

Ц.Цэрэнбадам
2025/04/28

БНСУ, манай улс хоорондын хамтын ажиллагаа, харилцаа өргөн хүрээнд хөгжиж байгаа ч манай улсын иргэдэд БНСУ-ын визний асуудал хамгийн хүнд байна. Өөрөөр хэлбэл Солонгосын виз авах гэж урт хугацаагаар гадаад пасспортоо өгч хүлээдэг, виз авсан ч Солонгосын хил дээрээс буцдаг асуудал нэмэгдсээр байгаа юм. Олон нийтийн зүгээс уг асуудлыг шүүмжилсээр ирсэн ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай албан ёсны уулзалт хийхдээ уг асуудлыг хөнджээ. Тодруулбал, харилцан чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, визний таатай нөхцөл бий болгох талаар ярилцсан байна. БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын зүгээс БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулахаа уулзалтын үеэр хэлжээ. Уг асуудалд анхаарлаа хандуулж, үр дүнгээ өгвөл эхний ээлжинд БНСУ руу эмчилгээнд явах иргэд визний таатай нөхцөлтэй болох боломж бүрдэх юм.


4
angry
0
care
0
haha
6
liked
1
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18