Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Ц.Цэрэнбадам
2025/04/28

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийсэн. Эдгээр автобусыг хот орчмын чиглэлд буюу “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Багануур, Багахангай дүүрэг чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах юм. Тэгвэл өнөөдрөөс Багахангай-Улаанбаатар чиглэлд эхний автобус цагийн хуваарийн үйлчилгээнд явж эхэллээ.

Энэ талаар Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд “Манай дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээг хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэж байсан. Эрэлт их, хүртээмжгүй байгаа талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, нийтийн Тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нарт танилцуулж, шуурхай арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Иргэдийг ая тухтай , аюулгүй автобусаар үйлчлүүлэх боломжийг олгож, олон улсын стандартыг хангасан автобус үйлчилж эхэлсэнд баяртай байна” гэв.

Багахангай дүүргийн иргэн Д.Насанжаргал “Би Багахангай дүүрэгт амьдраад 11 жил болж байна. Тэтгэврийн насны хөгшид хурдан, ая тухтай байдлаа бодоод таксинд суух шаардлага гардаг ч өндөр үнэтэй учир явах боломж тааруухан л байлаа. Харин одоо тохилог, тав тухтай автобустай боллоо. Мөн ачаагаа хийх хэсэгтэй, агааржуулагчтай, суудал нь зөөлөн, тухтай автобус үйлчилж эхэлсэнд үнэхээр баяртай байна. Нийслэл рүүгээ ирж очиход амар боллоо. Жолооч нарын алтан шар зам нь өлзийтэй байх болтугай” гэв.

ЧИГЛЭЛ: Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол

ЗОГСООЛ: Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо, Оргил- Налайх, 86-р үйлдвэр, Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол 

Цагийн хуваарь:

Багахангайгаас хөдлөх цаг-09:00, 13:30, 17:30

Улаанбаатарт ирэх цаг-10:30, 15:00, 19:00

Улаанбаатараас хөдлөх цаг-11:00, 15:30, 19:30

Багахангайд ирэх цаг-12:30, 17:00, 21:00

Рейсийн тоо: Өдөрт 3

Үнийн мэдээлэл: Том хүн 8000, хүүхэд 4000 төгрөг

Ташрамд, “ZK6117H” загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.



0
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18