Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг асуудалд хариуцлага тооцдог байх ёстой

Ц.Цэрэнбадам
2025/04/28

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2025.04.28/ ээлжит мэдээллээ хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын бүлэг тавдугаар сарын 1-ний өдөр хуралдаж, Ерөнхий сайд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эсэх талаар тодорхой байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас 5 сарын 1 -ээс өмнө ерөнхий сайд аман уучлалт гуйх ёстой. УИХ-аас томилогддог албан тушаалтан парламентын индэр дээрээс УИХ-ын гишүүнийг доромжилдог байж болохгүй. 

АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин:

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг албан тушаалтан бөгөөд УИХ-аас томилогддог. УИХ-ын талбарыг Засгийн газрын суртал ухуулгын талбар болгохоос гадна тэр өдөр УИХ-ын гишүүдийг доромжилдог цаг болгон хувиргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үйлдэлдээ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас чуулганы хуралдааны үеэр уучлалт гуйх ёстой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ ажлыг хариуцаж хийх ёстой. Эмэгтэй хүнийг доромжилж харьцаж болохгүй. Парламентын дарга тухайн үед нь арга хэмжээ авч чадаагүй бол одоо уучлалт гуйлгах хэрэгтэй. УИХ-ын толгой дээр гарч суудаг Ерөнхий сайдын суудлыг доош буулгах хэрэгтэй. Парламентын ардчиллыг бэхжүүлж, УИХ-ыг УИХ шиг байлгах ёстой.

Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг асуудалд хариуцлага тооцдог байх ёстой. Худал ярьж байгаа бол нийтийн албанаас чөлөөлж, хариуцлага тооцдог байх ёстой.


3
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18