“Энх мэндийн баяр-2025” өсвөрийн уртын дуучдын улсын уралдаан болж байна

Ц.Цэрэнбадам
2025/04/27

МУГЖ, Академич Ж.Дунжмаагийн нэрэмжит  “Энх мэндийн баяр-2025” өсвөрийн уртын дуучдын улсын уралдаан болж байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин, академич Ж.Дунжмаагийн нэрэмжит “Энх мэндийн баяр-2025” өсвөрийн уртын дуучдын улсын уралдааныг Дундговь аймагт гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ үеэр түүний намтар, уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн, тохилуулав.

Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Монгол Улсын гавьяат жүжигчин, академич Ж.Дунжмаа, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Цогзолмаа, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр нар оролцлоо.

Уралдаанд Дундговь, Говьсүмбэр, Ховд, Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотын өсвөрийн уртын дуучид оролцож байна. Тус уралдааны шүүгчээр Монгол улсын ардын жүжигчин, Монгол Улсын консерваторын хүндэт профессор Д.Түвшинжаргал, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын консерваторын багш, докторант Ц.Насанбат нар ажиллаж байгаа юм.

Оюуны давтагдашгүй өв болох уртын дууны урын санг баяжуулах, өвлүүлэх, судлан сурталчлах, шинэ үеийн уртын дүүчдыг тодруулах, соёлын биет бус өвийг сурталчлах зорилго бүхий тус уралдаанд 5-12 дугаар ангийн сурагчид хоёр насны ангиллаар оролцох ба оролцогчдыг 2 үе шаттай шүүж, шилдэг дуучдаа шалгаруулах юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин, академич Ж.Дунжмаа 1988 оноос эхлэн уртын дууны дугуйлан хичээллүүлж эхэлснээс хойш маш олон шавьтай болсны дунд Монгол Улсын гавьяат жүжигчин 1, Соёлын тэргүүний ажилтан 17 төрөн гарчээ.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18