“Их Хуралдай” танхимд анх удаа тэргэнцэртэй иргэнд зориулсан индэрийг суурилуулжээ

Ц.Цэрэнбадам
2025/04/26

УИХ-ын чуулганы танхимын хүртээмжийг нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан индэрийг анх удаа суурилуулжээ  Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр анхны 126 гишүүнтэй парламент бүрдэж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Манай нийгмийн олон бүлгийн төлөөллийг илтгэхүйц олон нам, эвсэл, салбар бүрээс нэр дэвшиж сонгогдсоны дотор анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхэлсэн. “Хүн төвт” эрх зүйн бодлого баримтлахаа зарласан УИХ-ын Тамгын газраас чуулганы хуралдааны танхим болон Төрийн ордны орц, гарц, хүртээмжтэй байдалд анхаарал хандуулж, “Их Хуралдай” танхимд анх удаа тэргэнцэртэй иргэнд зориулсан индэрийг суурилуулжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлт, бусад шийдвэрийг танилцуулах үүрэг хүлээсэн гишүүд индэрт гарч илтгэдэг дэгтэй. Ямартаа ч УИХ-ын гишүүн Ж.Баясгалан орчны саадгүйгээр илтгэх боломж бүрджээ. Түүнчлэн хэвлэлийн бага хурал зохион байгуулах, мэдээлэл өгөх үед ашиглах хүртээмжтэй индэр, бусад хэрэгслийг ч байрлуулах бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18