Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2025.04.21/ 16:22 цагт “БЗД-ийн 40-р хороо, .. дугаар байрны хотхоны замд согтуу жолооч зам тээврийн осол гаргалаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад, 26 настай, эмэгтэй А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Хариер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон, зогсоолд байсан 3 тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогджээ.
Жолооч А нь 3.75 хувийн согтолттой мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй байсныг тогтоон, үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг хийж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна