Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боловсролыг таны хүүхдэд эзэмшүүлнэ

О.Шүрэнцэцэг
2025/04/15

Олон улсын Cambridge-ийн хөтөлбөртэй Абсолют элит бүрэн дунд сургууль нь Засгийн газрын 100%-ийн тэтгэлэг болон Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боловсролыг таны хүүхдэд эзэмшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн сурагчид жил бүр дэлхийн топ их сургуулиудаас хэд хэдэн тэрбум төгрөгтэй тэнцэх тэтгэлгүүдийг амжилттайгаар авч дэлхийн боловсролыг эзэмших анхны алхмаа амжилттайгаар хийн, өөрсдийн ирээдүйд хөрөнгө оруулж байна.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол - Cambridge нь дэлхий даяар 160 гаруй оронд хэрэгждэг, хамгийн нэр хүндтэй боловсролын хөтөлбөрүүдийн нэг юм. Тухайн хөтөлбөрийн дүнг Oxford, Cambridge, Harvard, MIT гэх мэт шилдэг их сургуулиуд болон дэлхийн 140 гаруй орны 1,400+ их дээд сургууль хүлээн зөвшөөрдөг. Манай бүрэн дунд сургууль нь Cambridge-ийн олон улсын боловсролын стандартад нийцсэн академик мэдлэг, ур чадварыг сурагчдадаа эзэмшүүлдэг учир сурагчдын гүнзгийрүүлсэн мэдлэг, логик сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ, бие даан суралцах чадвар өндөр байдаг. 

Олон улсын Англи хэлний түвшнийг тогтоох шалгалтад бэлдэх тусгай хөтөлбөрүүд - Шилдэг их сургуулиудад тэнцэх, тэтгэлэг авах хамгийн эхний шалгуур бол IELTS, TOEFL, SAT шалгалтуудын өндөр оноо юм. Тэгвэл манай бүрэн дунд сургууль нь тухайн шалгалтуудын агуулга, бүтцэд тулгуурлан боловсруулагдсан тусгай хөтөлбөрийн дагуу чадварлаг гадаад болон монгол багш нарын удирдлага дор сурагчдаа амжилттайгаар бэлтгэдэг. 

Хятад хэл - Сурагчдад англи хэлээс гадна хятад хэлийг хоёрдогч гадаад хэл болгон заадаг учир нь тэдний ирээдүйн боломжийг улам тэлэх зорилготой юм. БНХАУ нь Дэлхийн эдийн засаг, хөгжлийн томоохон төлөөлөгч болсноос гадна Tsinghua University, Peking University зэрэг Хятадын нэр хүндтэй их сургуулиуд нь дэлхийн топ 100-д тогтмол жагсдаг тул хятад хэл сурах нь зөвхөн хэлний мэдлэг бус, дэлхийн шилдэг боловсролд хөл нийлүүлэх боломж болсон. Хичээлээр ханз бичлэг, яриа, сонсгол, уншлага зэргийг шатлалтайгаар заахын зэрэгцээ HSK шалгалтад бэлтгэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хичээлүүдийг хятад хэлний мэргэжлийн багш нар удирдан явуулдаг. 

AP (Advanced Placement) - Absolute Elite сургууль нь сурагчдын академик мэдлэг, их дээд сургуульд элсэн суралцах өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор AP (Advanced Placement) хөтөлбөрийг санал болгодог. AP бол АНУ-ын College Board-оос зохион байгуулдаг, ахисан түвшний хичээлүүдийн хөтөлбөр бөгөөд сурагчид коллежийн түвшний хичээлүүдийг дунд сургуульдаа үзэж, шалгалт өгснөөр их сургуулийн кредит авах боломжтой. Absolute Elite сургуулийн AP хөтөлбөрт математик, физик, эдийн засаг, англи хэл зэрэг чиглэлүүдийн хичээл багтдаг бөгөөд тухайн чиглэлээр мэргэшсэн туршлагатай багш нар заадаг. Энэхүү хөтөлбөрөөр суралцсан сурагчид дэлхийн топ их сургуулиудад өрсөлдөхүйц оноо авч, академик хувьд бэлтгэлтэй, чадварлаг төгсөгчид болж төлөвшдөг. 

Абсолютаас эхэлсэн Анхны алхам

 Амжилтын замаар Дэлхийд хөтөлнө

 Утас: 77188288

 Сошиал хаяг: Absolute Elite School


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18