Архангай аймаг агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

О.Шүрэнцэцэг
2025/04/14

Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлыг эхлүүллээ. Анхны автомат станцыг Архангай аймагт суурилуулсан бөгөөд 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллах боломжтойг онцолж байна. Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоосыг хэмжинэ. Өнгөрсөн хугацаанд 8:00, 12:00, 20:00 цагуудад механик байдлаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол өнөөдрөөс эхлэн бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой болжээ.

Агаарын чанарыг хэмждэг автомат станцыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, ЦУОШГ-ын дарга Э.Баттулга, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон аймгийн Байгаль орчны салбарын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо. Хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг хэмжих, хяналт тавих боломж бүрдэж, технологийн том дэвшил гарч байгааг онцолж байна.

БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА: 21 АЙМГИЙГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЭМЖДЭГ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛГОСНООР ОРЧНЫ ХЯНАЛТ БҮРЭН ХИЙГДЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Монгол Улсын иргэд, УИХ, Засгийн газрын хувьд тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол. Агаарын чанарыг 365 хоног тасралтгүй хэмждэг багаж, станцтай болж байгаад баяртай байна. БНСУ-ын Засгийн газар болон оролцогч талуудад талархсанаа илэрхийлье. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Стандарттай байгаль орчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн төвүүд агаарын чанарыг хэмжих багажгүйгээс болж стандартыг мөрдүүлж чаддаггүй байсан. Стандартаа мөрдөхөд чухал ач холбогдолтой станцыг бид хүлээж авлаа. Мөн Цаг уур, орчны шинжилгээний байгууллагууд зөвхөн хэмждэг, шинжилдэг байсан бол энэ цаг мөчөөс эхлэн хяналт тавих механизмуудаа ажиллуулж эхэлнэ. Орчны хяналт бүрэн утгаараа хийгдэх боломжтой болж байна. Энэхүү автомат станцыг 21 аймагт суурилуулна. Архангай аймгийн дараа Хэнтий аймагт суурилуулах ажил хийгдэнэ. Агаарын чанарыг хэмждэг автомат станцын багаж Завхан, Увс аймаг руу ачигдсаныг ч дуулгахад таатай байна. Хөвсгөл, Орхон, Дархан -Уул аймгууд тавдугаар сар гэхэд агаарын чанарыг хэмждэг автомат станцтай болно.

ЦУОШГ-ЫН ДАРГА Э.БАТТУЛГА: 90 ЖИЛИЙН ДАРАА АГААРЫН ЧАНАРЫГ ХЭМЖДЭГ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЖ, АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ НЭГДСЭН СИСТЕМТЭЙ БОЛОХ ТЕХНОЛОГИЙН БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

Орчны шинжилгээний салбарт түүхэн мөч тохиож байна. Монгол Улсад 1936 онд анхны долоон цаг уурын өртөө байгуулагдаж байсны нэг нь Архангай аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний төв юм. 90 жилийн дараа агаарын чанарын автомат станцтай болж байгаа нь Цаг уур, орчны шинжилгээний газрын хувьд технологийн том дэвшил болохоос гадна орчны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжийг нээж байна. Угсралтын явцад мэргэжилтнүүдийг сургаж, цахим сургалтыг зохион байгуулснаас гадна БНСУ-д үйлдвэр дээр нь сургахаар төлөвлөсөн. Аймгийн төвүүдэд нүүрс, шатах төрлийн материалуудаас ялгарч байгаа бохирдол болон авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа бохирдлыг хэмжиж чадсанаараа хянах, тохируулга хийх, стандартаас давсан бохирдол ялгаруулж байгаа тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох, шаардлага хүргүүлэх боломжтой болж байна. Бохирдлыг хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал бууруулж бас чадна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18