Томоохон хотхонууд дунд цэцэрлэг, сургууль байгуулснаар замын ачаалал буурна

О.Шүрэнцэцэг
2025/04/12

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын танилцуулга, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөн, Эрчим хүч дулаан, хангамжийн төслийн явц, Хүннү хотын дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж байна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, 2300 гаруй аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг халах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.


Засгийн газар 2026 оныг Боловсролын жилээр зарласан. Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, ачааллыг бууруулах зэрэг арга хэмжээ нь нэрэмжит жилийн ажлын чухал хэсэг байх болно.
 Томоохон хотхонууд дунд цэцэрлэг, бага сургууль байгуулснаар сургууль, цэцэрлэг төдийгүй хотын замын ачааллыг бууруулахад чухал нөлөөтэй гэж үзэж байна. Улаанбаатар хотын замын түгжрэлийн 54,7 хувьд ЕБС-ын сурагчдын зорчилт нөлөөлж байна. Иймд Боловсролын жилийн зарим зорилтыг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой мөн уялдуулж буйг танилцуулж байна.

0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18