Д.Амарбаясгалан: Гишүүд танхимдаа бүрэн сууж, асуудалдаа идэвхтэй оролцдог байх шаардлагыг тавина

О.Шүрэнцэцэг
2025/04/11

УИХ-ын даргын санаачлагаар чуулганы хуралдааны ирцийг өдөр бүрээр олон нийтэд нээлттэй мэдээлсээр байгаа. Харин гишүүдийн хувьд ирцээ бүртгүүлчихээд чуулганы танхим орхиж, өөр бусад ажил амжуулдаг асуудлыг цэгцлэхээр УИХ-ын дарга хязгаарлалтууд тавьж эхэллээ. Тэрбээр чуулганаар хэлэлцэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тодорой цаг хугацаанд багтааж хэлэлцдэг болсон гэдгийг онцлоод, УИХ-ын гишүүдээс асуух асуултын тоо, хугацаа тодорхой болсон учраас чуулганыг маш тодорхой цаг хугацаанд товлож хуралдуулдаг болно гэсэн зарчмыг баримталж байгаа. Тухайлбал пүрэв гарагийн чуулганы үдээс өмнөх хуралдаан хэлэлцэх асуудлын хугацаатай холбоотойгоор 10 цагт эхлээд 11 цагт юм уу, 11 цаг 30 минутад, эсвэл 12 цагт өндөрлөх хугацаа тодорхой. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан нь эхлэх, дуусах цаг нь тодорхой байдлаар чуулганы хуралдааныг зарлаж, УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс зохион байгуулдаг болж байгаа. Тухайн асуудлыг богино хугацаанд хэлэлцэж байгаа учраас УИХ-ын гишүүд бүрэн оролцоотой, идэвхтэй байхыг УИХ-ын зүгээс шаардаж ажиллана. Гишүүд асуулт асуух, үг хэлэхтэй холбогдуулан кнопоо дарж, нэрээ бүртгүүлчихээд гараад өөр ажил амжуулаад явдаг байдал өмнө нь нийтлэг байсан.

 Цаашид бид ийм тодорхой цаг хугацаанд хуралдах учраас гишүүд танхимдаа бүрэн сууж, асуудалдаа идэвхтэй оролцдог байх шаардлагыг тавина. Хэрвээ нэрээ өгчихөөд чуулганы танхимд таван минутаас дээш хугацаанд байхгүй, орхин гарсан тохиолдолд өгсөн нэрийг жагсаалтаас шууд хасдаг зарчмаар зохион байгуулна. Өнөөдөр Транс Азийн төмөр замын асуудал хууль тогтоогчдын олонхын дэмжлэг аваагүй учраас төслийг санаачлагчдад буцаагдлаа. Цаашдаа ажилдаа хариуцлагатай хандах үүднээс УИХ-ын гишүүд олон нийтийн шүүмжилдэг шүүмжлэлийн дагуу унасан саналыг босгохын тулд олон удаа горимын санал хураалгаж асуудлыг авч явдаг байдлыг таслан зогсооно. Аль аль талдаа бүгдээрээ хариуцлагатай хандах үүднээс гишүүд энэ асуудалд зарчмын хувьд дэмжиж оролцсон бол асуудал шийдэгдээд явдаг хэлбэр байна хэмээн та бүхэндээ хэлэхийг хүсэж байна. Олон нийт УИХ-аас энэ л асуудлыг хүсэж байгаа. Хэлэлцэж байгаа асуудалд хүн бүр анхааралтай, идэвхтэй, хариуцлагатай оролцож, ард иргэдийн амьдралд нийцсэн шийдвэрийг төр гаргаж өгөөч ээ гэдэг зүйлийг биднээс хүсэж байгаа учраас бидний зарчим амжилттай хэрэгжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна гэсэн юм. Ийнхүү УИХ-ын гишүүд чуулганы танхимыг 5-аас дээш минут орхивол тасалсанд тооцогдох, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өөр хурал, зөвлөгөөнд суувал чөлөө олгохгүй болж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18