“Мөрч” бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй цувралаар шалгарлаа

О.Шүрэнцэцэг
2025/04/08

“Мөрч” УСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарч, хүндэтгэлийн цомоо гардан авлаа. “Нийслэл хүүхэн”, “Шар гэгээ” зэрэг нэг болон олон ангит киногоороо бүх цаг үеийн үзэлтийн рекордыг тогтоож байсан “Оранж энтертайнмент” энэ удаад “Мөрч” ОАК-гоороо ээлжит амжилтаа тогтоолоо.

Өнгөрсөн 3-р сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн “Оранж энтертайнмент” болон “Мобинет” ХХК-ийн хамтрал “Voo Original series” болох “Мөрч” олон ангит уран сайхны кино нээсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ аван, эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарч, хүндэтгэлийн цомоо гардан авлаа. 

Мөрч” УСК-ны найруулагч П.Дэлгэрбаяр:

-“Мөрч” киноны найруулагчийн хувьд үнэхээр их баяртай байна. Уран бүтээлч хүний аз жаргал гэдэг, уран бүтээлээ үзэгчдэд толилуулж тэднээс урам авах, үзэгчид сэтгэл хангалуун байх мэдрэмжийг мэдрэх хамгийн аз жаргалтай байдаг. Манай кино нийт 10 ангитай. Яг 4 дэх анги дээрээ ийм шагнал хүртэж байгаад баяртай байна. Монголын кино үзэгчдийг ойртуулж, олныг хамарч чадаж байгаад баяртай байна. Киноны маань дараагийн бүлэг гарах уу, үгүй юү гэдэг үзэгчдэд маш сонирхолтой байгаа байх. Мэдээж хэрэг амжилттай яваа киногоо үргэлжлүүлэх хүсэл, эрмэлзэл уран бүтээлч бидэнд байгаа.

“Мөрч” УСК-ны продюсер Ү.Баяржаргал:
-“Мөрч” УСК маань маш олон хүний хүч, хөдөлмөр шаардсан бүтээл. Энэ бүтээлээрээ бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарсандаа баяртай байна. Хамгийн их баярлаж байгаа зүйл нь манай киноны дөнгөж эхний 4 анги цацагдаад, ийм амжилт тогтоолоо. Цаана нь 6 анги байгаа. Үлдсэн ангиудын турш улам сонирхолтой үйл явдал өрнөнө. Үзэгч олонд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

“Мөрч” УСК-ны гол дүр болох монгол “Шерлок Холмс” мөрчийн дүрд жүжигчин Н.Ялалт тоглосон бол бусад гол дүрд жүжигчин О.Оюун, Б.Батмэнд, Д.Бэхбилэг, Л.Энхбаяр, залуу жүжигчид болох Х.Сумъяадорж, Ч.Цэнгүүн, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Э.Төгсжаргал нар тоглосон. Харин хатны дүрд “Тэнгисийн эрэг 247” шоунд оролцох үедээ “Монгол хатны дүрд тоглох болно” хэмээн амлаж байсан жүжигчин Б.Энхзаяа тогложээ. Сошиал ертөнцөд тус киноны мөрөөр мөшгөх мөрдөгчид хэдийнээ бий болж, өөрсдийн таамгаа дэвшүүлэн, шинэ ангиудаа тэсэн ядан хүлээцгээж байна.
Уг кино “Voo”-н 28 дахь “Original series” бөгөөд Монголын анхны түүхэн, детектив жанрын тус кино Монгол улс, Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу 19-р зууны сүүлч үед өрнөх үйл явдал, нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн тухай өгүүлж байгаараа онц сонирхолтой юм. Тус олон ангит киног Пүрэв гараг бүр “VOO”-с, Ням гараг бүрийн 22:00 цагт NTV телевизээр хүлээн авч үзээрэй.




2
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 57 минутын өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 1 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 1 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 1 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 2 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 17 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 17 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 18 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 23 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27