Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов

О.Шүрэнцэцэг
2025/04/08

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2025.04.07) Дархан-Уул аймагт ажиллаж, олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов.

Улсын хэмжээнд 2025 онд таван байршилд шүүхийн зориулалтын барилга шинээр барих хууль, эрх зүйн орчныг Улсын Их Хурал 2024 онд бүрдүүлж, шаардлагатай хөрөнгө санхүүг шийдвэрлэн баталсан бөгөөд өнөөдөр Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шавыг тавих арга хэмжээгээр эхлүүллээ. Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Улсад шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй бодит дэвшил бөгөөд Дархан-Уул аймаг нь орон нутгийн шүүхүүдээс анхлан улсын хэмжээнд орчин үеийн шүүхийн зориулалтын барилгатай болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо.


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 байршилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 шүүх, 5 шүүхийн Тамгын газар түрээсийн байранд ажиллаж байна. Өөрийн байртай шүүхүүд ч мөн адил шүүхийн зориулалтаар баригдаагүй, банк, худалдааны төв, цэргийн анги зэрэг өөр зориулалтын байранд байрлаж буй нь салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар ирсэн билээ.


Шинээр баригдах шүүхийн байр нь нийт 6138 м.кв талбай бүхий зоорьтой 5 давхар байхаар төлөвлөгдсөн. Иргэд, шүүгч, ажилтнууд, яллагдагч, шүүгдэгчдийн орох, гарах чиглэл тусдаа байхаар зохион байгуулалттай, түр саатуулах өрөөнөөс шууд шүүх танхим руу орох боломжтой, цахилгаан болон явган шаттай, иргэдийг хүлээн авах хэсэг, шүүх хуралдааны нийт 8 танхим, 105 м.кв талбай бүхий хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны, өмгөөлөгч, прокурор, насанд хүрээгүй этгээдийн байцаалт авах, архив, сервер зэрэг архитектур төлөвлөлт нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн шийдэлтэй юм.

 

АЖЛЫН АЛБА



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18