Ө.Шижир: Улс төрийн намуудын санхүүжилт бол хуульчилсан авлигал гэж үзэж байна

О.Шүрэнцэцэг
2025/04/03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргасныг өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс АТГ-ын даргын томилгоотой холбоотойгоор саналаа хэлж байна.

 УИХ-ын гишүүн Ө.Шижир: Авлигал бол шударга бус байдал, төрд хэт их эрх мэдэл төвлөрснөөс мөн баялгийн шударга бус хуваарилалтаас эхэлдэг гэж боддог. Тийм учраас Авлигатай тэмцэх газар соён гэгээрүүлэх үүргээ илүү ухамсарлаж ажиллаасай гэж хүсэж байна.

 2016, 2020,2024 оны УИХ-ын сонгуулийг угтаж улсын төсвүүдийн тэлэлт, арилжааны банкуудаас гарч байгаа бэлэн мөнгөний гаралт 6-8 дахин өсдөг статистик судалгаа байна. Энэ нь Улс төрийн сонгууль мөнгөнөөс маш их хамааралтай болдог гэдгийг харуулж байна. АТГ-ын дарга энэ асуудал дээр анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

Улс төрийн намын санхүүжилтийг ярих ёстой. Үүнийг би хуульчилсан авлигал гэж харж байгаа. Нэг жишээ хэлэхэд Их хурал болон Засгийн газар суудалтай ХҮН нам нэг тэрбум 85 сая төгрөгийг сонгуулийн хандиваар авсан байна. Үүний нэг тэрбум 45 сая төгрөгийг зөвхөн нэг компанийн хамаарал бүхий 37 охин компаниас авсан байна. Өөрөөр хэлбэл, нийт сонгуулийн санхүүжилтийнхээ 98 хувийг нэг компаниас авсан байна. Энэ бол хуульчилсан авлигал. Ийм заваан жишээ дэлхийн түүхэнд байхгүй. Та нар дэлхийн улс төрийн сонгууль, сонгуулийн улс төрийн санхүүжилтийг судлаад үзээрэй. Тиймээс АТГ улс төрийн намын санхүүжилтэд маш сайн анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18