МАН-ын бүлэг: Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ

О.Шүрэнцэцэг
2025/04/01

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар боловсруулж буй хуулийн төсөлд тавигдах шаардлага өндөрсөж, батлагдан гарах хууль, тогтоомж чанаржина.

Түүнчлэн хууль санаачлах хүрээ хязгаарыг илүү нарийвчилж, хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх, олон нийтийн оролцоог хангах зэрэг цогц шийдэл болох бөгөөд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах гол хэрэгсэл болгож байгаа асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзлээ.

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 1XBET гэхэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй компани бөгөөд гэрээ байгуулж, цалин авдаг 110 агенттай. Эдгээр агентаар дамжин 2024 онд 500 сая ам.доллар, 2025 он гарснаас хойш эхний 2 сарын байдлаар 87 сая ам.доллар Монгол Улсаас гарчээ. Мөн мөрийтэй тоглоомд донтох эмгэг жил ирэх бүр нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. Дээрх асуудлыг хууль эрхзүйн хүрээнд шийдвэрлэх нэн шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзлээ. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18