​ Соёл, урлагийн салбарын оны шилдгүүд энэ сарын 27-нд тодорно

О.Шүрэнцэцэг
2025/03/25

Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн авьяас чадварыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2024” хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны 03 дугаар сарын 27-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.

"Мөнгөн мод-2024" наадмын хүрээнд:

  • Судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг,
  • Найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

16 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 104 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 63 уран бүтээл өрсөлдөж байна.

Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадам 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагт улаан хивсний ёслолоор эхэлж, 18:00-21:00 цагт ёслолын үйл ажиллагаагаар үргэлжилнэ.

 Ёслолын үйл ажиллагааны зар

Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 2025 оны 03 дугаар сарын 27-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 17:00 цагт Улаан хивсний ёслолоор эхэлж, 18:00-21:00 цагт Ёслолын үйл ажиллагаагаар үргэлжилнэ.  

“Мөнгөн мод-2024” наадамд тайз дэлгэцийн шилдэг 13 бүтээл, 12 уран бүтээлч шалгаруулж “Мөнгөн мод” цом, мөнгөн урамшуулал гардуулах юм.

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, сэтгүүлч, сурвалжлагч та бүхнийг ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж шилдэг уран бүтээлчдээс ярилцлага мэдээ, мэдээлэл авч хамтран ажиллахыг урьж байна.

Холбогдох дугаар: 80027744

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18