Цагдаагийн байгууллагад өнгөрсөн шөнө иргэн Ж "Манай үеэл дүү гуравдугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас замын унаагаар Улаанбаатар хотод ирээд "Саппоро" үйлчилгээний төвийн гадна ил зогсоолд 23:00 цагийн орчимд машинаас буугаад алга болсон" гэх мэдээлэл ирүүлжээ.
Бүртгэгдсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, 16 настай, эрэгтэй, “Т”-г /2025.03.22/ 11.30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна